“Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс-2022” Мадрид хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-06-22 11:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс–2022” /World Air Traffic Management Congress 2022/ олон улсын хурал Испанийн Мадрид хотноо 2022 оны 6 дугаар сарын 21-23-нд болж байна.


Тус хурал нь Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага /CANSО/-аас Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага /CANSO/, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбоо /ATCA/-тай хамтран явуулдаг олон улсын нислэгийн хөдөлгөөний менежмент /ATM/-ийн томоохон үйл ажиллагааны нэг юм байна.


Энэхүү конгресс өмнөх жилүүдийн адил CANSO-гийн гишүүд орнууд болон тус салбарт хамтран ажилладаг байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, гэрээ хэлцэл байгуулах, үйлчилгээгээ сурталчлах түүнчилэн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгохыг чухалчилж байгаа юм. Мөн CANSO-гийн дээд хэмжээний шийдвэрлэх уулзалт нь салбарын гол асуудлуудыг шийдвэрлэхэд тус байгууллагын гүйцэтгэх удирдлагууд болон шийдвэр гаргагчдын шинэ санаа гарган дэвшүүлэх өвөрмөц платформ болж өгдөг.


CANSO-гийн 26 дахь удаагийн чуулга уулзалтаар CANSO-гийн гишүүд CANSO-гийн өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, амжилтыг дүгнэн, байгууллагын цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлэн, байгууллагын гишүүн болох ач холбогдол, ашиг тус гишүүдэд хүрч байгаа талаар хэлэлцэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ