Ерөөлч, магтаалчдын уралдаанд Дорноговь аймгийн ардын авьяастнууд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-16 17:00:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 8-11-нд Хэнтий аймгийн Чингис хотноо болсон ардын билиг зүйч, номт Боржгин овогт Лувсангийн Агваанжамбалын мэндэлсний 99 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Ерөөлч, магтаалчдын улсын есдүгээр уралдаанд Дорноговь аймгийн ардын авьяастнууд амжилттай оролцлоо.

Тус уралдаанд 14 аймаг, хоёр дүүргийн 80 гаруй ерөөлч, магтаалч, цоллоочид оролцсоноос ерөөлийн төрөлд 7-12 насны ангилалд тэргүүн байрт Сайншанд сумын  нэгдүгээр сургуулийн С.Эрхэмбаяр, гутгаар байрт Сайншанд сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн Э.Идэржинчин шалгарчээ.

Магтаалын төрөлд, 13-17 насны ангилалд дэд байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн А.Жамъянчойжил, магтаалын төрөлд, насанд хүрэгчдийн ангилалд гутгаар байрт Мандах сумын уугуул Сайншанд сумын харьяат Х.Данзанравжаа, тусгай байрт Мандах сумын уугуул Сайншанд сумын харьяат Ч.Эрдэнэбаатар, морь цоллоочдын улсын уралдаанд Дэлгэрэх сумын харьяат Г.Мөнхзаяа дөрөвдүгээр байрт тус тус шалгарав.

Тус наадмыг  Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенцын дагуу зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ