Монгол Улс он гарснаар 755.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-15 09:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.


Үүнээс А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 254.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, ДТ 377.8 мянган тонн,, онгоцны түлш 22.3 мянган тонн,, бусад 71.1 мянган тонн, байв. 


Улсын хэмжээнд энэ сарын 9-ний байдлаар 152 457 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12 210 тонн, АИ-92 автобензин 51 849 тонн, АИ-95 автобензин 6 300 тонн, ДТ 77 459 тонн байлаа. Энэ нь АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 47, А-80 автобензиний 73, ДТ-ний 28, онгоцны түлш 64 хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ мээдээллээ. 


Улаанбаатар хотын хэмжээнд 74 601 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3 008 тонн, АИ-92 автобензин 28 656 тлнн, АИ-95 автобензин 3 870 тонн, ДТ 34 549 тонн буюу АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 31 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ