Сирийн эмнэлэгт агаараас цохилт өгсний улмаас 10 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-08 12:43:45

ДАМАСК. /Xinhua/. Сирийн эмнэлэгт агаараас цохилт өгсний улмаас 10 хүн, тэдний дотор 3 хүүхэд амь үрэгдсэн гэж хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллага мэдэгдлээ.

Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн бямба гарагт Сирийн баруун хойд нутгийн босогчдын хяналтад байгаа бүсийн эмнэлэг агаарын цохилтод өртсөний улмаас 10 хүн амь үрэгдсэн байна.

Тус эмнэлэгт саяхныг хүртэл ажиллаж байсан нэгэн эмч “дөрвөн пуужин харван эмнэлгийг сүйтгэсэн. Надтай хамтран аижлладаг байсан таван эмч амь үрэгдсэн” гэж ярив.

Босогчдын хяналтад байдаг бүсийн эмнэлэг рүү Ерөнхийлөгч Башар Аль-Асадын хүчнийхэн эсвэл тэднийг дэмжигч Оросын армийнхан “санаатайгаар” халдсан” гэж эмч үзэж байна.

Өнгөрсөн долдугаар сард л гэхэд Сирийн эмнэлгийн байгууллагууд 43 удаа халдлагад өртжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ