Рио-2016: АНУ-ын алтан медалийн салхийг Виржиниа Трашер хагаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-07 11:32:44

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Өчигдөр “Рио-2016” зуны Олимпын наадмын буудлагын төвд болсон эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн урт бууны төрөлд АНУ-ын Виржиниа Трашер 208.0 оноогоор алтан медаль хүртэж, улсынхаа алтан медалийн салхийг хагаллаа.

Харин Хятад улсын тамирчин Ду Ли болон И Сылин нар энэ төрөлд мөнгө болон хүрэл медалийг тус тус хүртсэн юм.

Шагнал гардуулах ёслолын дараа 19 настай Трашер хэлэхдээ “Риогийн Олимпоос улсынхаа анхны алтан медалийг хүртэж чадсандаа маш их баяртай байна” гээд “миний анхны Олимп учир ямар ч медальгүй хоцрохгүйн тулд чадах бүхнээ хийхийг оролдлоо. Манай улсын хувьд Риогийн Олимпоос авсан анхны алтан медаль шүү дээ. Үнэхээр гайхалтай байна” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ