Хоёр Солонгосын гимнастикчид хамтдаа "селфи"-дэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 15:53:06

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/. “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадамд оролцож буй Умард болон Өмнөд Солонгосын гимнастикчид хамтдаа “селфи”-дэн эв нэгдлийн нэгэн сайхан мөчийг дэлхий нийтэд харуулллаа.

Өмнөд Солонгосын Ли Юн Жү болон Умард Солонгосын Хон Ун Жон нар Риогийн Олимп эхлэхээс өмнө бэлтгэл хийж байхдаа хамтдаа инээмсэглэн “селфи”-джээ.

Хамтдаа зургаа авахуулсан энэ хоёр бүсгүйг “Олимп бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм” гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа гэж дэлхий даяар сайшаан магтаж байна.

Хоёр Солонгос зарчмын хувьд өнөө хэр нь дайсагнасан хэвээр байгаа юм.

Пхеньян удаа дараа пуужин харвасны улсаас сүүлийн саруудад хоёр талын харилцаа улам хурцдаад байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ