Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-03 16:32:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс "Тэгш тусгал" ТББ-ын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах" бичил төслийг хэрэгжүүлж байна.

Төсөл нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуульд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, тэдний сурах хэрэгцээг тодорхойлох, боловсролд хамрагдахад нь дэмжих, сурах орчин нөхцөлийг сайжруулах, тохируулгат хэрэглэгдэхүүнээр хангагдах эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх зорилготой юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн 4-5 дугаар сард судалгаанд хамрагдах хүүхдүүдэд мэдээлэл хүргэж, Эрдэнэбулган сумын 7 баг, Статистикийн газар, ТББ-ууд, ХХҮГ, Боловсрол, шинжлэх ухааны газар зэргээс авсан тоон мэдээллийг үндэслэн сургуульд суралцдаггүй хүүхдүүдийг түүвэрлэн тогтоожээ. Нийт 5-18 насны 36 хүүхдийг олж тогтоон, 24 хүүхдээс сурах хэрэгцээг тодорхойлох судалгааг авчээ.

Холбоотой мэдээ