Монгол, Казахстан, Узбекстаны бизнес эрхлэгчдийн форумд урьжээ

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-26 13:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Казахстан, Узбекстан улсын бизнес эрхлэгчдийн форум энэ сарын 30-наас 6 дугаар сарын 6-нд болох гэж буй талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Банк, санхүү болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нарын хамтарсан форумд хүнсний, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, санхүүгийн болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч нар оролцох аж. Гурван улсын хамтарсан форумыг Монгол, Казахстан, Узбекстаны ХАҮТ-ууд зохион байгуулж байна.




Мөн Монгол-Туркийн бизнес уулзалт, бизнес аялал болох талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Ирэх сарын 12-19-нд Турк улсын Истанбул хотноо болох бизнес аялалын хүрээнд бизнес форумыг зохион байгуулах нь. Бизнес уулзалтад эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, барилга, худалдаа үйлчилгээний (арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн болон бусад) салбаруудын ААН-үүд хамрагдах талаар зохион байгуулагчид мэдээллээ. Аялал, уулзалтын хүрээнд:

  • Туркийн компаниудын төлөөлөлтэй нүүр тулсан В2В уулзалт хийж,
  • Истанбул хотод байрлалтай үйлдвэрүүдтэй танилцах юм.  
Холбоотой мэдээ