Паралимпын спорт холбоодын удирдлагууд болон дасгалжуулагчид сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-25 13:49:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны “Парис-2024”, Өвлийн “Милан-2026” паралимпын наадмыг угтаж пара спортын холбоодын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэн чадавхижуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.


“Парис-2024”, “Милан-Картино-2026”, “Ампеццо-2026” паралимпын наадамд өрсөлдөх спортын төрлүүдийг сонгон шалгаруулах журмаар батлагдсан үндэсний шигшээ багийг бүрэлдэхүүнд орсон дасгалжуулагч, тамирчдыг БТСУХ-ны даргын тушаалаар баталсан билээ.


Монголын үндэсний паралимпын хорооны харьяа пара спортын 9 холбооноос 11 дасгалжуулагч, 29 тамирчин Үндэсний шигшээ багт “Парис-2024”, “Милан-2026” паралимпын наадамд оролцох бэлтгэл сургалтаа хангаж байгаа юм.


Тус сургалтаар Пара спортын шинэчлэгдсэн дүрэм, тамирчдын ангилал, 2022 оны ОУПХ-ны тэмцээний төлөвлөгөө /Н.Оюунбат/, Допингийн эсрэг, сэргээшээс ангид байх, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, хориотой эмийн тухай /Б.Булган/, Спортын удирдлагуудыг чадавхижуулах, Спорт-олимпизмын удирдах ажилтны гарын авлага /Амарсанаа/, ҮШБ-ийн сонгон шалгаруулалтын журам, тамирчин, дасгалжуулагчтай хийх гэрээний тухай /Б.Бямбацэцэг/, “Ханжоу-2022” Дара Азийн  IV наадмын бэлтгэл ажлын явцын шинэ мэдээлэл /Н.Оюунбат/ зэрэг сэдвийн дор сонирхолтой илтгэлүүдийг оролцогчдод танилцуулсан байна. 





Холбоотой мэдээ