Монгол залуусын “Stalwart Esports” баг Өмнөд Азийн аварга болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-23 11:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “PUBG Mobile Pro League” Өмнөд Азийн хаврын тэмцээнд өрсөлдсөн “Stalwart Esports” баг тэргүүн байрт /2022.05.22/ шалгарч, 40 мянган ам.долларын эзэд болов.


Дөрвөн өдөр үргэлжилсэн 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг өрсөлдсөн байна. Аварга багаар тодорсон монгол залуусаас бүрдсэн Тус багийн араас дэд байрт Непал улсын “Trained to Kill” баг, гуравдугаар байрт мөн Непалын “JyanMaara”, 4 дүгээр байрт Пакистаны “I8 Esports” баг тус тус шалгарсан байна. Харин Монголын "Seal Esports" баг 5 дугаар байр, "IHC Esports" баг 7 дугаар байр тус тус эзлэжээ.


“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:

IGL, Scout – Э.Өнөболд (Pika)

Support – Б.Билгүүтэй (Skryyy)

Attacker – Г.Сүхбат (Action)

Fragger – А.Бүрэнбаяр (Top)

Coach – Б.Жаргалсайхан (Senator)


Энэ залуус өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан юм байна. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн аж.

Холбоотой мэдээ