Аймгийн Онцгой байдлын газарт БНСУ-аас гурван автомашин өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:59:24

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газраас ирэх 11 дүгээр сараас эхлэж ирэх оныг дамнуулж тусгай зориулалтын гурван авто машиныг авахаар болжээ.

Кёнги аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өмнө нь Дархан-Уул аймагт айлчлах үеэрээ тус аймгийн Онцгой байдлын газрын үйл ажилллагаатай танилцахдаа тус газрын машин техник хэрэгслийг хуучирсан, солих шаардлагатай гэж үзсэн юм. Энэ дагуу онцгой байдлын зориулалт бүхий машин техник хэрэгслийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгээ хэлээд одоогийн байдлаар БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын төсөв санхүү сайнгүй байгаа учир ирэх 11 дүгээр сараас эхний машиныг ирүүлнэ гэдгээ мэдэгджээ. Өмнө нь Кёнги аймгийн Онцгой байдлын газраас Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин өгч байсан юм. Кёнги аймгийн Онцгой байдлын газар нь аймгийнхаа 12 сая хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ, гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах онцгой байдлын нийт 224 машинаар үйлчилдэг байна. 

                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд