Монгол Умард Солонгосын хөлөг онгоцнуудад далбаагаа ашиглуулахаас татгалзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Koreajoongangdaily/. Умард Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн өдөөн хатгалгатай нь холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг тус улсад эрчимтэй шахалт үзүүлж байгаа билээ. Харин Монгол Улсын хувьд Умард Солонгосын хөлөг онгоцнуудад өөрийн далбаагаа ашиглуулахыг цуцалсан байна.
Харьяалагдах улсад нь авсан хатуу хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд хөлөг онгоцнууд гуравдагч орны нэрийн дор үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг юм. Энэ тогтолцооны дагуу Умард Солонгосын 14 хөлөг онгоц гэрээгээр Монголын далбааг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан билээ. Монголын Засгийн газар энэ гэрээгээ цуцаллаа гэж Америкийн “Voice of America” цахим хуудсанд мэдээлжээ.
Монгол Улс далайд гарцгүй орон боловч тус улсын нэрийн дор 400 гаруй хөлөг онгоц далай, тэнгист үйл ажиллагаа явуулдаг.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2270 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Умард Солонгосын талтай байгуулсан гэрээгээ цуцаллаа гэж Монгол Улс долдугаар сарын 8-нд НҮБ-д илгээсэн тайландаа дурджээ.
Монгол Улс гэрээг цуцалж байгаагаа НҮБ-д мэдэгдсэн учраас Умард Солонгосын ямар ч хөлөг онгоц Монголын далбааг ашиглах боломжгүй болсон гэж "VOA" мэдээлсэн байна.
Ингэснээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2270 тоот тогтоолыг хэрхэн дагаж мөрдөж, ямар арга хэмжээ авч байгаагаа тайлагнасан 40 орны нэг нь Монгол болж байна. /2016.08.04/
Д.Нямтулга