Босогчид Алеппо хотын иргэдийн гарцыг хааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-04 10:33:34

ЛАТАКИЯ. /TASS/. Террористууд Алеппо хотын зүүн нутгийн иргэдийг буудна эвсэл цаазална хэмээн сүрдүүлэн тэдний гарах замыг хааж байна гэж Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх ОХУ-ын төвийн тэргүүн, дэслэгч генерал Сергей Шварков мэдэгдэв.

Босогчид эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг амиа золиослогч болгохоор бэлтгэж байгаа тухай мэдээлэл ирсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тэрбээр, "ОХУ-ын эвлэрүүлэх төв хоол хүнс, эм тариа болон бусад өдрийн хэрэглээний зүйлсийг өдөр бүр хяналтын цэгүүдийн ойролцоох нутгуудад хүргэж байгаа. Өнөөг хүртэл ард иргэдэд зориулсан 15 тонн хүмүүнлэгийн тусламжийг хяналтын цэгүүдэд хүргээд байна" гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ 372 энгийн иргэн, тэр дундаа 76 хүүхэд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг Алеппо хотын дүүргүүдээс хүмүүнлэгийн коридоруудаар дамжин гарсан байна. Харин босогчдод зориулсан коридороор 94 хүн гарч, зэвсгээ хураалган бууж өгчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ