"Сайхан сэтгэлийн аян"-аар оюутны сургалтын төлбөрийг хөнгөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-04 09:38:30

Хаан банкны Булган аймаг дахь салбараас "Сайхан сэтгэлийн аян" өрнүүлж байгаа.

3 дахь удаагийн энэхүү аян Булган сумын 3-р багт үргэлжлэн судалгаа хийж эхэлжээ. Тус багийн иргэн Г.Жанчивдоржийг судалгаанд хамруулсан байна. Тэднийх  ам бүл есүүлээ, 6 охинтой өнөр гэр бүл. Том охин Ж.Хулан нь УБИС-д суралцах шалгалтандаа хамгийн өндөр оноо авч сургалтын тэтгэлгийн  70 хувийн хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа бол, дараагийн охин Ж.Сарангоо мөн сурлагаараа манлайлж энэ жил УБИС-д тэтгэлгээр суралцах эрх авсан байна. Хүүхдийн мөнгөнөөс өөр тогтвортой орлогогүй энэ өрхөд 2 оюутны сургалтын төлбөрийн 30 хувийг төлж сургана гэдэг тулгамдсан асуудал болжээ. Тиймээс Б.Болд-Эрдэнэ захиралтай Булган аймгийн Хаан банкны хамт олон 2 оюутны сургалтын төлбөрийн үлдсэн 30 хувийг зээлд хамруулах талаар судалж байгаа талаар мэдээллээ.

"Сайхан сэтгэлийн аян" өмнө нь 1 болон 2-р багийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн үйл ажиллагаагаар эхэлсэн юм.

П.Батням

Холбоотой мэдээ