Буу тулган селфидэх гэж байгаад найзынхаа аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-03 15:56:19

МЕЛЬБУРН. /ВВС/. Австрали залуу найзыгаа санаандгүй буудан хөнөөжээ. Тэд зочид буудлын өрөөнд буу тулгасан байдалтайгаар зураг авах гэж байсан байна.

Мельбурн хотын хойд хэсгийн нэгэн зочид буудалд 20 настай Алберт Раповски найз Махамд Хассандаа гар буу тулгасан байдалтайгаар селфи зураг авах гэж байгаад нүүрэн тус газар нь буудан хөнөөжээ.

Македони руу зугтах гээд байж байхад нь түүнийг Мельбурны нисэх онгоцны буудлаас гаалийн албаныхан саатуулан баривчилжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ