Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 15:11:43

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг аялалаар явах үедээ хамт байгаа хүндээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Энэ сарын 01-нээс эхэлсэн хэт халуунтай холбоотойгоор иргэд голын эрэг даган аялах болжээ. Гэвч анхаарал, болгоомжоо алдсаны улмаас усанд осолдох, төөрөх тохиолдол гарсаар байна. Тухайлбал, Энэ сарын 01-нд Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Гурван ёл гэдэг газарт зугаалж байсан Дорнод аймгийн “Айсвн” компанийн ажилчин 48 настай иргэн Б усанд осолджээ. Одоогоор онцгой байдлын газрын 7 албан хаагч, ар гэр болон орон нутгийн 15 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн Хар усны тохойд хүн осолдсон тухай дуудлага энэ сарын 02-нд ирж, Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ