Зам тээврийн ослын 193 дуудлага хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 14:56:53

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр буюу энэ сарын 02-нд зам тээврийн ослын 193 дуудлага, мэдээлэл хүлээн авч, шалгажээ.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис авто угаалгын урд замд Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Vitz болон Sprinter маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 36 настай эмэгтэй Б нарын 2 хүнийг гэмтээжээ. Мөн Хасбаатарын гудамж Хорооллын 24-р байрны урд замд Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 5 настай эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ