"Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд 15 мянга гаруй иргэн хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-10 15:51:35
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг Архангай аймгийн БТСГ болон ЭМГ хамтран өдөр бүр 6.30-7.30 цагийн хооронд аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 19 сум, 120 гаруй төрийн байгууллага, хувийн хэвшлийн 15 мянга гаруй иргэдийг дасгал хөдөлгөөнд хамруулжээ. Мөн сумд спортын тэмцээн уралдаан, бүжиг, ажлын байрны дасгал хөдөлгөөн, гимнастикийн тэмцээнүүдийг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн 14 хоногийн алхалтын аяныг өрнүүлж, гадаа талбайд шилжихтэй холбогдуулан албан байгууллага бүрээс нэг хүнийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг ЭМГ, БТСГ хамтран хийлээ. Сургалтаар шугаман бүжиг, болон гимнастикийн дасгал хөдөлгөөн хийх арга зүйн хичээлүүдийг орж эхлээд байна.
Өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны 60 дахь. Эл өдөр аймгийн төв болон сумдад нийт 9-72 насны 1389 хүн дасгал хөдөлгөөн хийж оролцов. Тухайлбал, аймгийн төвд 37 байгууллагын 918 хүн өглөөний алхалтад нэгдэж, гимнастик хийжээ. Харин 9 суманд 40 гаруй байгууллагын 471 хүнийг хамруулан гадаа талбайн гимнастикийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Холбоотой мэдээ