Энэ оны эхний дөрвөн сард аймгийн төсвийн орлогыг давуулж биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-10 14:31:25

Булган /МОНЦАМЭ/ Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт орлого ба тусламжийн дүн 17,5 тэрбум төгрөг буюу 105,0, нийт зарлага 13,0 тэрбум төгрөг буюу 114,8 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт орлого ба тусламжийн дүн 7,5 тэрбум төгрөг буюу 30,2 хувиар буурч, урсгал орлого 1,9 тэрбум буюу 17,5 хувиар өссөн байна.

          Аймгийн дүнгээр цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх хөрөнгө, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал, ойн нөөц, ус рашаан ашигласны төлбөр, хөрөнгө борлуулсны болон хүү торгуулийн орлогын төлөвлөгөө биелж, бусад орлого тасарсан байна. Малд ногдуулах албан татвар тасарч, төсөвт байгууллагын өөрийн орлого, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс мэдээллээ. Булган, Могод, Орхон, Сайхан, Тэшиг, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгоны татварын орлогын төлөвлөгөө биелж, бусад сумынх тасарсан байна.

Холбоотой мэдээ