Шинэ зуслан ирэх сард хүүхдүүдээ хүлээн авна

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-09 13:58:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд барьсан хүүхдийнЖаргаланзусланг энэ оны зургаадугаар сард үйл ажиллагааг нь нээхээр албаныхан төлөвлөж байна.

Нэг ээлжиндээ 112 хүүхэд амрах хүчин чадал бүхий зусланд аймгийн Барилгачдын холбоо нэгдэн 300 ширхэг мод тарьж, 85 сая төгрөгөөр усан оргилуур барьж өгөхөөр болжээ.

Мөн жил бүр мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж ойн төгөлтэй хүүхэд шуугисан өргөө болгон тохижуулах аж.

Холбоотой мэдээ