Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-05 19:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Гадаад харилцааны дэд сайд Франсиско Эчэвэррид энэ сарын 4-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.


Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг хоёр талын хамтын ажиллагааг хоёр орны ард түмний тусын тулд харилцан ашигтай салбаруудад идэвхтэй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.


Дэд сайд Ф.Эчэвэрри Колумби, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Мөн талууд энэ ондоо багтаан хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахын төлөө байгаагаа нотлов.

Холбоотой мэдээ