Туркийн эдийн засаг хүчирхэг хэвээр байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-02 13:54:23

АНКАРА. /Anadolu/. Турк Улс болон түүний эдийн засаг цэргийн эргэлт хийх оролдлого болохоос өмнөх үеийнхээс илүү хүчирхэг байна гэж Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэв.

“Манай эдийн засаг тогтвортой, хүчирхэг хэвээр байгаа бөгөөд өчүүхэн ч хэлбэлзэл гараагүй. Гэвч энэ байдлыг зарим хүмүүс ташаа ойлгоод байх шиг байна” гэж тэрбээр Анкара хотод болсон теле-бага хурлын үер мэдэгджээ.

“Ийм ташаа ойлголтыг бий болгоод байгаа “Standard and Poor's” компани Туркийн зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь тус компанийн алдааг харуулж байна. Тус компани Туркийн зэрэглэлийг бууруулж л байг. Тэдний зэрэглэл бидэнд тус болохгүй” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “манай ардчилал, хууль ёс мөн л цэргийн эргэлт болохоос өмнөх үеийнхээс илүү хүчтэй байгаа” гэж мэдэгджээ.

АНУ-д төвтэй тус компани Туркт цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбогдуулан энэ сарын 20-нд тус улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг “BB+/B”-ээс “BB/B” болгож бууруулсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ