Архангайд эрт илрүүлэг үзлэг оношилгоо эхлэв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-02 20:44:15

Архангай /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 тоот тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06-р тогтоолын дагуу хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээ нь “Эрүүл мэнд үндэсний баялаг" уриан дор Архангай аймагт 5 дугаар сарын 2-ны өдөр эхэллээ. 

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах иргэд өөрийн харьяаллын өрх, сумын Эрүүл мэндийн төвөөс үзлэгийн урилгыг авч үзлэг, шинжилгээ өгнө. Ингэхдээ 17 хүртэлх насны хүүхдүүд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насны иргэд харьяа сум өрхийн ЭМТ-өөс урилга авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдах юм.