Хөдөлмөрчдийн баярын үеэр Франц улс даяар 110 гаруй мянган хүн жагсаалд оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-02 11:48:26

ПАРИС. /Zaobao/. Ням гарагт Франц улс даяар 110 гаруй мянган хүн Хөдөлмөрийн баярын жагсаалд оролцсон ба Парис хотод жагсагчид үймээн самуун үүсгэж, олон арван хүнийг баривчилсан байна.


Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, нийт 116 мянга 500 хүн орон даяар болж буй 250 гаруй жагсаалд оролцсон ба Парис хотод гэхэд л 24 мянган жагсаалд оролцжээ.


Жагсаалыг зохион байгуулсан Францын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгсөн мэдээллээр, жагсагчдын тоо 210 мянгад хүрснээс 50 мянга нь Парист жагссан гэв.


Албан ёсны тоо баримтаас харахад, жагсагчдын тоо өмнөх жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна.


Жагсагчид цалин нэмэх, Ерөнхийлөгч Э.Макрон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг шаарджээ.


Францын Дотоод хэргийн сайд Жералд Дарманен твиттер хуудсандаа, жагсаал үндсэндээ тайван болсон боловч Парист жагсагчид гал сөнөөгч, цагдаа нар руу халдаж, улмаар 54 хүнийг баривчилж, 8 цагдаа гэмтэл авсан гэв.


Жагсагчдын дунд цөөн тооны хүмүүс хог шатаах, дэлгүүрүүд рүү халдах зэргээр зөрчил гаргаж байжээ. 

Холбоотой мэдээ