Сүхбаатар аймгийн ихэнх нутагт зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-02 11:43:23

Энэ жил Сүхбаатар аймгийн нийт нутгаар хур бороо элбэгтэй сайхан зун болж байгаа.

Гэвч зарим өдрүүдэд хэт их халж байгаагаас үүдэн өвс ногоо гандаж, хатах тохиолдол гарч байна. Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны шинжилгээний албаны хэлтсийн дарга Ц.Батхүүгийн өгсөн мэдээгээр Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн үргэлжилж байна. Үлдсэн хэсэг буюу Түвшинширээ, Уулбаян, Түмэнцогт, Мөнххаан сумдын зарим хэсгээр өвс гандаж эхэлжээ. Гэхдээ 8 дугаар сарын гуравдугаар долоо хоногт ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа тул гандуу байгаа газрууд дахин сэргэх боломжтой юм. 

Дашрамд дурдахад бэлчээрийн ургамал ихэнх нутгаар толгойлолтоос цэцэглэлтийн үедээ явж  байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ