Энэ долоо хоногт 1.9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-28 10:48:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Ковид-19" цар тахлаас үүссэн санхүүгийн хямралыг бууруулах зорилгоор иргэдийн ХХОАТ-ын буцаан олголтыг шилжүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтэст өнөөдөр үүрэг болголоо.

Тодруулбал аймгийн хэмжээнд төрөөс санхүүжүүлэх бусад зарлагыг түр зогсоож, эхний ээлжинд иргэдийн орон сууц, сургалтын төлбөрийн ХХОАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 30-ны дотор иргэдийн данс руу шилжүүлэх аж. Нийт 2134 иргэний 1.9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдэх аж. Хугацаа ёсоор зургаадугаар сард багтаан олгогддог ч санхүүгийн хямралыг багасгахаар ийнхүү хоёр сарын өмнө буцаан олголт хийхийг үүрэг болгосон. Улсын төсвийн бүрдүүлэлт хэдий тасарч байгаа ч аймгийн орлого давсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ