Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг нэг сар цагдан хорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-21 14:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.


Тодруулбал, нийслэлийн прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ. Мөн яллагдагч М.Мөнхбаатарт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх өнөөдөр хэлэлцсэн юм.


Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч нарын өмгөөлөгчийг оролцуулсан бөгөөд тэдний гаргасан санал, хүсэлтийн үндэслэлтэй шүүх танилцсаны эцэст, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Холбоотой мэдээ