Хятадын соёлын наадам Цэцэрлэг хотод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
dotood_editor@montsame.mn
2016-08-01 12:39:29

Наймдугаар сарын 4-нд Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд Хятадын соёлын наадам болно.

 Өглөөний 10.00 цагаас нээлтийн ёслолын ажиллагаа эхлэн 11.00 цагаас аймгийн музейд “Бурхан багшийн дүр” үзэсгэлэнг, 15.00 цагт хүүхдийн номын ордонд Хятадын номын үзэсгэлэнг тус тус нээж, 19.00 цагт  төв талбайд хятадын 45 жүжигчний хүндэтгэлийн концерт, 21.00 цагаас Монгол улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит филармоний “Баян Монгол” жааз найрал чуулганы хүндэтгэлийн тоглолттой юм байна.

Соёлын наадамд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Синь Хайлин болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс, гадаад, дотоодын төвийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сурвалжлагч, орчуулагч нар оролцох аж. Тэднийг “Ундрам” зочид буудал, “Майдар сан”, “Гурван Булган” жуулчны баазуудад байрлуулахаар бэлтгэл базааж байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ