Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-15 14:20:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Захирагчийн ажлын албанаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх бодлогын хүрээнд сумын төвийн хоёр чиглэлд өдөрт гурван ээлжээр нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

Нийтийн тээвэр өглөөний 07.00-16.30 минут хүртэл явж байгаа бөгөөд том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлж байгаа аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээтэй иргэд, оюутнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ