Залуус талбай “Залуусын гудамж” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-29 18:00:47

Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан саяхан боллоо. Хурлаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь “Залуус” талбайг Залуусын гудамж болгох шийдвэр байв.

Ингэснээр төв замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах тооцоог гаргажээ. Чойбалсан хотын хувьд битүү цардмал төв талбайтай болсноор “Залуус”  талбай үндсэндээ хаягдаад байсан юм. Цаашид энэ гудамжийг  тохижуулж, хотын өнгө үзэмжинд шинэ өнгө нэмэх нь.

Б.Туяа

Холбоотой мэдээ