"Бодь Даатгал", “УИД", "Ард Даатгал”-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид
энгийн арилжаагаар 31 ХК-ийн 440,888 ширхэг
хувьцааг 199.3 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан
бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Бодь Даатгал" (BODI+8.33%), "Улсын их дэлгүүр" (UID+3.49%) болон
"Ард Даатгал" (AIC +2.60%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсв. Харин "Улаанбаатар
хивс" (UBH-11.34%), "Оллоо" (OLL-5.00%)
болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-3.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,054 ширхэг
нэгж эрхийг 4.2 сая төгрөгөөр арилжсан
бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3 ширхэг үнэт
цаасыг 300 ам.доллароор
тус тус арилжлаа.
ТOП-20 индекс 0.38 хувиар өсөж, 38,292.95 нэгжид хүрсэн бол
зах зээлийн үнэлгээ 5,393,617,290,330 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.