ӨНӨӨДӨР: “Аялал жуулчлалын үндэсний чуулган” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-04 06:18:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 4-нд болох үйл явдлын тойм:

8.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн гадна талбайд албан тушаалаа урвуулан ашиглаж,"Сант" сургуульд давуу байдал үүсгэсэн А.Энхтөр шүүгчийг эсэргүүцэж иргэн Б.Батдэлгэр цуглаан зохион байгуулна.

9.00 цагт “Скай Ресорт”-ын “Хүн театр”-т “Аялал жуулчлалын үндэсний чуулган” болно. Утас: 99109816, 80098480

9.30 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болно. Утас: 88881985

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт МҮЭСТО-нд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайд иргэн иргэн О.Отгонтөгс "Сандалтай суулт" зарлана.

10.00 цагт МҮХАҮТ-д Төрийн болон орон нутгийн өмчит газруудын зөвлөгөөн болно. 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 13 шүүгчийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журмын танилцуулга, Цахим хуудасны шинэчлэлт сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.Утас. 99080827, 98980404

14.00 цагт Монголын хүүхдийн ордонд "Шударга ёсыг эрхэмлэе" зөвлөгөөн болно. 

Холбоотой мэдээ