Энэтхэгийн заан Гиннесийн номонд орж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-29 10:52:38

ШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. 86 настай “Дакшаяни” гэдэг нэртэй заан “дэлхийн амьтны хүрээлэнгүүд дэх хамгийн хөгшин ази заан”-аар тодорч, дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдэж магадгүй байна.

Энэ заан Энэтхэгийн өмнөд нутгийн Керала мужийн Ченганнур Махадева сүмд амьдардаг аж.

“Дакшаяни”-ийг дээд амжилтын эзнээр бүртгүүлэхийн тулд хинди шашны сүм дугануудад хяналт тавьдаг нэгэн байгууллага Гиннесийн албаны хүмүүстэй холбоо барьсан байна.

Энэтхэгийн онгон байгальд 23 мянган заан амьдардаг бол амьтны хүрээлэнгүүдэд 10 мянга гаруй заан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх ази заануудын талаас илүү хувь нь тус улсад байдаг ажээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ