ИТХ-ын тэргүүлэгчдийн анхны хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-28 19:06:07
Yesukheitumur Tumurbaatar

Ирэх 4 жилд Төв аймгийн ИТХ-ыг тэргүүлэх МАН-ын 11 тэргүүлэгчийн анхны хуралдаан 7 сарын 27-нд Зуунмод суманд боллоo. 

Олонх, МАН-аас томилсон ИТХ-ын дарга Ц.Энхбатын удирдсан хурлаар тэргүүлэгчдийн хуралдааны дэг батлах,  2016 оны хагас жилийн гүйцэтгэл, ИТХ болон тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг шинэчлэх гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

Үүнээс гадна Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Сумын ИТХ-ын сонгуулийг мэргэжил арга зүйгээр хангах, аймгийн "Сонгуулын хороо" байгуулах,хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын явц, Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,  2016 оны төсөв батлах, газрын төлбөр болон өмчлөл зэрэг нийт 13 асуудал хэлэлцэж,зохих шийдвэр гаргав.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ