ӨНӨӨДӨР: "Боомтын сэргэлт" хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-03-28 06:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт МҮХАҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон техникийн боловсрол сэдэвт хэлэлцүүлэг болно.

9.00 цагт ГЕГ-т “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.

9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 99763656, 99064098

9.30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.

14.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авах ажлын явцын талаар мэдээлнэ. 99111880

15.00 цагт МҮХАҮТ-д Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах хурал болно.


Төрийн ордонд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

17.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.

18.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ