50 жил хэвлэлтэй нөхөрлөсөн Д.Дэлгэр Радио телевизийн тэргүүн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-28 11:06:36

Манай ахмад үеийнхний төлөөлөл Д.Дэлгэр хэвлэл мэдээллийн салбартай 50 гаруй жил  ажил амьдралаа холбож яваа юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн Д.Дэлгэр аймгийн сонин төдийгүй Монголын радио, өдөр тутмын сонин, Москвагийн радиод хүртэл мэдээ бичиж, олны сонорт хүргэдэг

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит  Ган үзэгтэн шагналт Д.Дэлгэр Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл гэж байх үеийн тун идэвхтэй сонгуульт ажилтан байсан төдийгүй аймгийн Үйлдвэрчний эвлэл, аймгийн Ховдын мэдээ сонинтой одоо ч харилцаатай ажилладаг.

50 гаруй жилийн турш  сонин хэвлэл, радио телевизэд уран бүтээлээ нийтлүүлж, 10 гаруй бие даасан номоо гаргаж уншигч түмэндээ хүргэж нэгэн үе Ховдчуудын дуу хоолой болж явсан Ахмад уран бүтээлч Дамдингийн Дэлгэрийг МҮОНРТ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсаныг Ардын хувьсгалын  95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар гардуулсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ