Сүхбаатар аймгийн баяр наадмаар 11 хүүхэд мориноос унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-27 15:52:31

Ардын  хувьсгалын 95 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн үндэсний баяр наадам хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Баяр  наадмын хурдан морьдын 6 насанд нийт 960 гаруй хүүхэд хурдан морь  унаж уралдааны замд гарснаас 11 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ.

Тодруулбал: Азарганы уралдааны үеэр 4, хязааланд 2, шүдлэнд 3, их нас болон дааганы уралдааны үеэр тус бүр 1 хүүхэд унаж бэртсэн байна. Мориноос унасан хүүхдүүдэд тухайн үед нь шаардлагатай арга хэмжээ, анхны тусламж үзүүлсэн. Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэлээ.

Сүхбаатар аймгийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Хэлтсийн дарга М. Туул хэлэхдээ: 11 хүүхэд унаж бэртсэн нь харамсалтай хэрэг боловч энэ тоо өнгөрсөн жилийн баяр наадмыг бодвол буурсан үзүүлэлттэй байгаа. Ер нь хүүхэд мориноос унаж бэртэх нь уяачид болоод морь тавиачдын хайхрамжгүй байдал, нөгөө талаар уралдааны зохион байгуулагч комиссын шийдвэрийг дагаж мөрддөггүйтэй холбоотой гэлээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ