Б.Клинтон эхнэрээ "АНУ-ыг удирдаж чадах хүн" гэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-27 13:40:24

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Хиллари Клинтоныг америкчууд ямар учраас сонгох хэрэгтэй гэдэг талаарх шалтгаан үндэслэлүүдийг тус улсын  Ерөнхийлөгч асан Билл Клинтон дурдлаа. Х.Клинтон бол Ерөнхийлөгч асан Б.Клинтоны гэргий юм. Ноён Б.Клинтон эхнэрээ “хамгийн сайн найз” гэж тодорхойлжээ.

Тэрбээр Филадельфи хотод болж байгаа АН-ын их хурлын үеэр үг хэлэхдээ “тэр бол миний мэдэх хамгийн сайн өөрчлөлт хийгч хүн” гэсэн байна.

Б.Клинтон эхнэртэйгээ хэрхэн уулзаж танилцаж байснаа болон түүнийг төрийн ажилд яаж сэтгэлээсээ ханддагийг ярьжээ.

Ерөнхийлөгч асан Б.Клинтоныг үг хэлэхээс хэдхэн цагийн өмнө нь түүний эхнэр нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшсэн анхны эмэгтэй хүн болсон юм.

Ноён Б.Клинтон эхнэртэйгээ 1971 оны хавар Йелийн Хуулийн их сургуульд сурч байхдаа танилцаж байжээ.

Тэрбээр хэлэхдээ “би хамгийн сайн найзтайгаа гэрлэсэн. Тэр цагаас хойш бид хамтдаа алхаж, ярилцаж, инээж байна” гэсэн байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ