Аймгийн Сонгуулийн хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-17 12:18:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаанаар Галт, Тариалан, Түнэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог байгууллаа. Тодруулбал 2 төлөөлөгч нас барж, нэг төлөөлөгч өөр сум руу шилжсэн учраас нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болжээ. Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Машбат, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базарыг томилов. Гишүүдэд АЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ариунбат,  аймгийн ХХААГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрхэмбаяр, Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургуулийн захирал П.Эрдэнэбат, аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Батбилгүүн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Дагиймаа нарыг баталлаа.

Холбоотой мэдээ