Хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-15 13:46:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ажлын багийн төлөөлөгчдийг энэ сарын 14-нд хүлээн авч уулзлаа.  

Талууд агаарын бохирдол, өсвөр үе, хүүхэд залуучууд, боловсрол, эрүүл мэнд, ус, орчны эрүүл ахуй сэдвээр холбогдох байгууллагууд  мэдээлэл  хийж талууд  харилцан  санал  солилцлоо.

Хүүхэд хамгааллын асуудалд анхаарах, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийг бууруулах, өсвөр үеийн  эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эмч, нийгмийн ажилтныг сургах, чадавхжуулах, боловсролын байгууллагын аюулгүй орчин нөхцөлийг сайжруулах асуудлаар  хамтран ажиллахаар  боллоо.

Ташрамд дурдахад, Дорноговь аймаг  2022 оныг  “Хүүхэд хөгжил-2022” зорилтот жил болгон зарласан бөгөөд аймгийн ИТХ-аар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр  батлуулан хэрэгжүүлж байгаа юм. 

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 190 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд тэргүүлэгч дэлхий хэмжээний байгууллага ажээ.

Холбоотой мэдээ