“Bafta” кино наадмын шилдгүүд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-14 11:54:22

ЛОНДОН. /BBC/.  Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “Bafta” кино наадмын 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гаргийн орой боллоо.


Өнгөрсөн онд цар тахлын улмаас цахимаар явуулсан энэхүү наадмыг энэ удаа Лондон хотын “Royal Albert” танхимд биечилсэн хэлбэрээр зохион байгуулжээ.


Bafta-2022” наадмын шилдэг киногоор Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпионы уран бүтээл “The Power of the Dog” кино тодорсон байна.


Мөн хамгийн олон шагналд нэр дэвшсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune” кино таван шагнал хүртсэн байна. Ингээд та бүхэнд энэ удаагийн наадмын шилдгүүдийг танилцуулъя.


Шилдэг кино – “The Power of the Dog


Их Британийн шилдэг кино – “Belfast


Гадаад хэлээрх шилдэг кино – “Drive my car


Шилдэг баримтат кино – “Summer of Soul


Шилдэг анимейшн – “Encanto


Шилдэг найруулагч – “The Power of the Dog” киног найруулсан Жейн Кэмпион


Шилдэг эрэгтэй жүжигчин – “King Richard кинонд тоглосон Уилл Смит


Шилдэг эмэгтэй жүжигчин – “After Love кинонд тоглосон Жоанна Сканлан


Шилдэг туслах эрэгтэй жүжигчин – “Coda кинонд тоглосон Трой Коцур



Шилдэг туслах эмэгтэй жүжигчин – “West Side Story” кинонд тоглосон Ариана Дебос


Шилдэг кино зураг авалт – “Dune


Шилдэг эвлүүлэг – “No Time To Die



Холбоотой мэдээ