Луу, бич жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-03-12 07:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 10. Санчир гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн мэнгэтэй, хөх хулгана өдөр.


Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Холбоотой мэдээ