Б.Сандерс: Хиллари Клинтон Америкийн Ерөнхийлөгч болох ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-26 14:39:57

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Вермонт муж улсын сенатч Берни Сандерс Ардчилсан намын их хурлын үеэр үг хэлэхдээ, Хиллари Клинтоныг Ерөнхийлөгчөөр сонгохыг тус намынханд уриалсан байна.

Берни Сандерсыг Филадельфи хотод болсон намын их хурлын индэр дээр гарч үг хэлэх үеэр цугласан олон түүнд гурван минутын турш баяр хүргэж, босч хүндэтгэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох ёстой гэсэн байна.

Харин тэргүүн хатагтай Мишель Обама Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай холбогдуулан хатуухан үг хэлсэн нь олны сайшаалыг хүртжээ.

“АНУ агуу биш, бид ямар нэгэн байдлаар агуу болгох хэрэгтэй гэж хэн нэгэн танд хэлэхийг бүү тоо. Яагаад гэвэл АНУ бол дэлхий дээрх хамгийн агуу орон” гэж тэргүүн хатагтай хэлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ