Хонь жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-03-11 06:34:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 07. Сугар гараг. Хэрцгий охин одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргх, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

 

Өдрийн сайн цаг нь нхнр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ