Жүдогийн эмэгтэй баг тамирчид 3-р байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-10 10:46:31
Архангай /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ийг Архангай аймгийн уугуул спортын мастер Цэрэннадмидын Нэргүйбаатарын нэрэмжит болгон Цэцэрлэг хотноо зохион явууллаа.
Тэмцээнд 22 багийн 199 тамирчин нийт 14 жинд өрсөлдсөн юм. Тэмцээний эмэгтэй төрөлд багийн нийлбэр дүнгээр Архангай аймгийн баг тамирчид 3-р байр, Алдар спорт хороо 2-р байр, Монголын жүдо академи багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.
Харин эрэгтэй төрөлд багийн дүнгээр Нийслэлийн спортын төрөлжсөн сургууль 3-р байр, Хангай клуб 2-р байр, Хилчин спорт хороо 1-р байрыг тус тус эзлэв.
Архангай аймагт анх удаагаа жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд аймгийн тамирчид оролцож, эмэгтэй тамирчид нэг алт, хоёр шагналт байр эзэлж, багийн дүнгээр 3-р байрт орсон бол эрэгтэй баг нь 4 мөнгө, 1 хүрэл медал хүртэж, багийн дүнгээр 5-р байрт оржээ.

Холбоотой мэдээ