Долдугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-07-26 09:08:16

09.00 цагт Ази-Номхон далайн хэмжил зүйн хөтөлбөрийн хийн анализийн ажлын хэсгийн 14 дүгээр семинар Баянгол зочид буудалд болно.

10.00 цагт УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болно.

10.30 цагт Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Стандартын байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын уулзалт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.

11.00 цагт УБТЗ-ын удирдах газарт Дархан-Уул аймагт гарсан вагоны ослын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зөвлөх үйлчилгээ өгдөг хувь хүмүүс, албан байгууллагуудаас болж аж ахуйн нэгжүүд хохирч байгаа талаар Их Британы Стандарчиллын Байгууллага, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбооноос мэдээлэл хийнэ.

16.30 цагт Эрүүл мэндийн яамны "Б" тамнхимд "Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь" төслийн нээлтийн ёслол болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан талаар хуульч О.Батхүү мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хууль зөрчсөн талаар иргэд мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ