Баянхонгор аймгийн тамирчин "Довтолгооны шат" тэмцээнийг өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-26 08:58:07

 “Булган -2016” гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний “Довтолгооны шат”-ны төрлийн тэмцээн өчигдөр буюу 7 дугаар сарын 25 - нд нээлтээсээ өмнө эхэлсэн. Тэмцээнд оролцсон  29 багын тамирчид хурд хүч овсгоо самбаагаа дайчлан уралдаж хагас шигшээд 8 , шигшээд 4 тамирчин үлдэж,  1 дүгээр байранд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16-р ангийн тамирчин онцгой байдлын ахлагч Г.Баттулга шалгарав.

Удаах байранд Булган аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах 20 дугаар ангийн гал сөнөөгч-аврагч ахлах ахлагч О.Мөнхтунгалаг, 3 дугаар байранд Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагч дэслэгч О.Батсайхан нар тус тус шалгараад байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ГУТОТС - д сэтгэл зүрх, эрч хүч, залуу насаа зориулж тус спортыг хөгжүүлхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 8 тамирчин зодог тайллаа. Тэмцээн үргэлжилж байна.

П.Батням

Холбоотой мэдээ