Үндэсний сурын харваанд улс аймгийн цолтой 51 харваач цэц мэргэнээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-25 17:50:11

Их монгол улс байгууллагдсаны 810 Ардын хувьсгалын 95 жил Сүхбаатар аймаг байгууллагдсаны 74 жилийн ойн баяр наадамын үндэсний сурын харваа өрсөлдөөнтэй болж өнөгрөлөө.

Аймгийн баяр наадамын үндэсний сурын харваанд Монгол улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол улсын мэргэн Б. Цэцэг нарын тэргүүтэй аймгийн мэргэн, Монгол Улсын спортын мастер цолтой 11 харваач нийт 51 харваач цэц мэргэнээ сорьлоо. Сурын харвааны эрэгтэй төрөлд Монгол улсын гарамгай мэргэн Ц. Хүдэрчулуун 40 сум тавьсанаас 33 онож тэргүүн байранд шалгарсан бол  Дорнод аймгийн мэргэн, Монгол Улсын спортын мастер н.Лхагвадорж 32 онож, Хан уул дүүрэг  Петровис багийн харваач Ганбат мөн 32 онож тус тус удаалжээ.

Харин эмэгтэй төрөлд Дорнод аймгийн мэргэн Монгол улсын спортын мастер Б. Гандаваа тэргүүлсэн бол дэд байранд Дорнод аймаг Мондэй компанийн харваач Байгальмаа, гутгаар байранд Сүхбаатар аймгийн мэргэн Монгол Улсын спортын мастер, Баруун-урт сумын 4-р сургуулийн харваач Л. Одсайхан нар шалгарлаа. Сүхбаатар аймгийн баяр наадамд Дорнод аймгийн харваачид амжилттай сайхан оролцсон бол Сүхбаатар аймгийн шинэ залуу харваачид хүч тэнцүү өрсөлдсөн гэдгийг аймгийн үндэсний сурын холбооны тэргүүн Ц. Мөнхбаяр шагнал гардуулах ёслолын үеэр хэллээ.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ