Эрдэнэдалай сумын Манлайлагч эмэгтэйчүүд чуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Эрдэнэдалай сумын салбар
салбарын “Манлайлагч эмэгтэйчүүд” чуулж, мэдээлэл солилцож, хамтдаа хөгжиж,
хүүхэд залуучуудынхаа санал сэтгэгдлийг сонслоо.
Чуулга уулзалтыг сумын ЗДТГ, Соёлын төв, төрийн бусад
байгууллагууд хамтран зохион байгуулж, 600 гаруй эмэгтэй оролцжээ.
Энэ үеэр сумын Засаг дарга Б. Лхагвамандал “Хүн” сэдвээр эмэгтэйчүүдэд хүн байх, эх хүн
байхын утга учир, хайр, хүндэтгэлийн талаар сэтгэл хөдөлгөсөн, ухаарал
хайрласан илтгэл тавьж, 6-12 дугаар ангийн сурагчид хүүхдийн эрх, хүчирхийлэл,
архидалт гээд нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөж, ээжүүдэд санал бодлоо хэлж,
хүсэл сонирхлоо илэрхийлсэн байна.
Чуулганы үр дүнд сумынхаа тулгамдсан асуудлаар
хэлэлцүүлж, “Хүчирхийлэлгүй, айдасгүй, тайван сум” байхыг уриалж зөвлөмж
гаргажээ. Түүнчлэн оролцогчдын дунд гар бөмбөг, шагай хамах, зуун буудалт
даамны тэмцээн, караоке, үдшийн цэнгүүн зохион байгуулжээ.
Ийнхүү Эрдэнэдалай сумын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах
өдрөөрөө сумынхаа удирдлагуудад саналаа хэлж, нийгэмд өөрсдийн байр сууриа
илэрхийлэн, сумынхаа хөгжил, иргэдийн цаашдын амьдралд эерэгээр нөлөөлөхүйц
шийдвэр гаргажээ.



