“Brent” нефтийн үнэ 111 ам.доллар давжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-03-02 11:59:03

МОСКВА. /TASS/. Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 111.09 ам.долларт хүрч, 5.83 хувиар өссөн байна.


“Brent” нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны долоодугаар сард нэг торх нь 111 ам.доллар давж байв.


Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 5.68 хувиар өсөж, 109.28 ам.доллар болсон байна.


Холбоотой мэдээ